Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр манай залуучууд хэрхэн барилдсан тоймыг толилуулж байна.
Дэлхийн аваргын хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг, -63кг жингүүдийн барилдаан явагдлаа. Энэ өдөр манай бөхчүүд:
- Эмэгтэйчүүдийн -63кг жинд Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ц.Сүнжидмаа эхний тойрогт Францын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- Эрэгтэйчүүдийн -73кг жингийн А хэсэгт барилдсан Г.Болор-Очир эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Беларусийн бөхийг торгуулиар цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт Италийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
- Эмэгтэйчүүдийн -57кг жинд өнгөрсөн жилийн азийн цомын хүрэл медальт М.Халиунаа эхний тойрогт Канадын бөхийг гарт өчих мэхээр цэвэр ялж улмаар хоёрдугаар тойрогт Германы бөхөд ялагдан тэмцээнээ дуусгасан юм.
Эрэгтэйчүүдийн -73кг жингийн С хэсэгт О.Шинэбаяр гайхалтай цэвэр ялалтууд байгуулсаар шагналт долоодугаар байранд орлоо. Одоо түүний цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг үзэж сонирхоцгооё.
- Ази-Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ний мөнгөн медальт О.Шинэбаяр эхний тойрогт Ливаны бөхийг цэвэр савлаа.
Хоёрдугаар тойрогт Германы бөхийг хоёр ваза-ари үнэлгээгээр мөн цэвэр ялсан.
Гуравдугаар тойрогт Мексикийн бөхийг мөн цэвэр савлаа.
О.Шинэбаяр харамсалтай нь хэсгийн аваргын барилдаанд ялалгдал хүлээснээр медаль хүртэж чадсангүй.