Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингийн барилдаануудыг явагдах ба манай улсаас Л.Сосорбарам тэргүүтэй таван жүдоч барилдах хуваарьтай байна.
Одоогийн байдлаар манай бөхчүүд дараах барилдаануудыг үзүүлээд байна. /2019.10.16 19:00 цаг/
- Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсэгт барилдсан Г.Тэмүүжин нэгдүгээр тойрогт Канадын бөхийг сайхан савсан ч хоёрдугаар тойрогт Туркын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- Эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдсан Б.Нармандахын хувьд мөн нэгдүгээр тойрогт Их Британийн бөхийг цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- Эмэгтэйчүүдийн -48кг жинд өсвөрийн дэлхийн аваргын мөнгө, ази тивийн аваргын хүрэл медальт Б.Ойдовчимэд эхний тойрогт Эквадорын бөхийг цэвэр дарж хоёрдугаар тойрогт Сербийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
- Харин эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Германы бөхийг нэмэлт цагт ялж гуравдугаар тойрогт тойрогт Узбекистаны бөхтэй барилдан даралтаар цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Нидерландын Ван Наомитэй барилдан торгуулиар цэвэр ялж хагас шигшээд барилдах эрхтэй болло.
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсэгт Б.Сүхбат эхний тойрогт Иорданы бөхийг, хоёрдугаар тойрогт Бразилын бөхийг тус тус ялж гуравдугаар тойрогт Беларусын бөхтэй барилдан нэмэлт цагт ялсан. Харин хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөхтэй барилдан ялагдаж дагах барилдаан хийх эрхтэй болсон.
Яг одоо дагах барилдаанд Японы бөхтэй барилдахаар нэгдүгээр дэвжээнээ гарч ирээд байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх:
Жич: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол хэдийд ч шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.