ВИДЕО ТОЙМ: Жүдо бөхийн Бразилын их дуулга тэмцээн №2

Сурталчилгаа
ВИДЕО ТОЙМ: Жүдо бөхийн Бразилын их дуулга тэмцээн №2

 

Тэмцээний хоёр дахь өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаан явагдсан юм. Ингээд жин жингийн онцлох барилдаан болон аваргуудыг танилцуулж байна. 

Эмэгтэйчүүдийн -63кг:

Алтан медаль: К.Кетлин (Бразил), Мөнгөн медаль: К.Алексиа (Бразил), Хүрэл медаль: Д.Мэйлин (Куба), Л.Эми (Англи)

Бээжингийн олимпийн хүрэл медальт К.Кетлин анх удаа их дуулга ангиллын тэмцээнд алтан медаль хүртлээ. Тэрээр өдгөө 32 настай бөгөөд финалын барилдаанд нутаг нэгт залуу бөх К.Алексиатай барилдан туршлага заан түрүүллээ. Тэдний хэн нь энэ жинд эх нутгаа төлөөлөн Токио-2020 олимпийн наадамд оролцох бол?

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн аварга К.Кетлин

Эмэгтэйчүүдийн -70кг:

Алтан медаль: А.Юри (Колумб), Мөнгөн медаль: С.Гиованна (Герман), Хүрэл медаль: Х.Гемма (Англи), П.Мариа (Бразил)

Дэлхийн гурван удаагийн аварга Колумбын алдарт А.Юри туршлага заан (32 настай) өөрөөсөө 11 насаар дүү залуучуудын аварга Германы С.Гиованнаг буулган авч түрүүллээ. 

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн аварга А.Юри

Эрэгтэйчүүдийн -73кг:

Алтан медаль: М.Муса (ОХУ), Мөнгөн медаль: Л.Дэвид (Бразил), Хүрэл медаль: С.Хашимото (Япон), З.Антони (Герман)

Энэ жинд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Сойчи Хашимотог баттай түрүүлнэ хэмээн таамаглаж байсан ч түүнийг өдгөө 31 настай дэлхийн аваргын хошой хүрэл медальт М.Муса хагас шигшээд буулган авч улмаар түрүүллээ. Энэхүү түрүү нь М.Мусагийн их дуулга ангилалд хүртэж буй дөрөв дэх түрүү бол С.Хашимото хоёр дахь удаагаа их дуулга ангиллаас хүрэл медаль хүртэж байна. Гэвч түүнд мөн дөрвөн удаагийн түрүү бас бий. 

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн аварга М.Муса

Эрэгтэйчүүдийн -73кг:

Алтан медаль: Н.Таканори (Япон), Мөнгөн медаль: А.Ведат (Турк), Хүрэл медаль: Х.Алан (ОХУ), Е.Анри (Португал)

Дөрвөн жилийн өмнө яг энэ хотод Олимпийн их наадмаас хүрэл медаль хүртэж байсан дэлхийн аварга Нагасэ Таканори уг жинг тэргүүлэн барилдсан Туркын шилдэг бөх А.Ведатыг давж тав дахь удаагаа их дуулга ангилалд түрүүллээ. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн аварга Н.Таканори

Манай сайт Бразилын их дуулга тэмцээнийг гурван өдрийн турш шууд дамжуулан хүргэх ба өнөөдөр шууд дамжуулалт Улаанбаатарын цагаар 22:50 цагт эхэлнэ.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Монгол бас л бхгүй

  2. Munkhbat

    Timexvvl bn

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0