Монголын жүдо бөхийн ирээдүй болсон залуу бөх бүх Японы оюутны улсын аваргаас медаль хүртлээ.
Тодруулбал Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин О.Цэцэнцэнгэл бүх Японы оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд +100кг жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр энэ оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхээс гадна залуучуудын Ази тивийн аварга болсон тамирчин юм. Өнгөрсөн жилээс жүдо бөхийн өлгий нутаг болсон Япон улсын Осака хотноо жүдо бөхийн Тэнри их сургуульд суралцахын хажуугаар үндэсний шигшээ багтаа харьяалагддаг байна. О.Цэцэнцэнгэл 10 дугаар сарын 16-19-ны өдөр Морокко улсад зохион байгуулагдах Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм.
Монгол улсын начин Б.Одхүүгийн хүү О.Цэцэнцэнгэлийн Ази тивд үзүүлж байсан амжилтуудаас дурьдвал:
- 2015 онд Өсвөрийн Ази тивийн аваргаас хүрэл медаль
- 2017 онд Залуучуудын Ази тивийн аваргаас хүрэл медаль
- 2018 онд Хонг Конгийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
- 2019 онд Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байгаа юм.
Naad nuxur chin xamt temtseend yavsan xvvxdvvdee arxiaar shaxaad zodoj nudeed buun yum bolsom gesen shvv judogiin shine ve saxulga battai bmaar yum daa. Muu zaluu bolox shinjtei deg