LIVE: Жүдо бөхийн Ташкент гран при медалийн төлөөх барилдаан

Сурталчилгаа
LIVE: Жүдо бөхийн Ташкент гран при медалийн төлөөх барилдаан

 

Жүдо бөхийн уламжлалт "Ташкентийн гран при" тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаан явагдаж байна.

Өнөөдөр манай бөхчүүд: 

    • Эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Баасанжаргал эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт ОХУ-ын Е.Валковад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
    • Эмэгтэйчүүдийн -70кг жинд манайхнаас хоёр бөх барилдсан ба А хэсэгт Ц.Батцэцэг эхний тойрогт Кубын О.Кортесийг ялсан ч хоёрдугаар тойрогт Голландын Х.Жагерт цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа.
    • Эмэгтэйчүүдийн -70кг жингийн С хэсэгт М.Даваасүрэн БНСУ-ын К.Сеонгёнд ялагдан мөн тэмцээнээ дуусгалаа. 
    • Харин эрэгтэйчүүдийн -81кг жинд Н.Дагвасүрэн В хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Беларусийн Ю.Векмурзаевийг ялж улмаар гуравдугаар тойрогт Шведийн Р.Пакекийг нэмэлт цагт ялснаар В хэсгийн аваргийн төлөө барилдахаар болсон юм. Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын А.Азизовтой барилдан ялагдлаа. Өмнө нь хоёр бөх энэ оны эхээр Европын нээлттэй тэмцээнд учраа тааран манай бөх ялагдаж байсан удаатай. Дагах барилдаанд манай бөх Австрийн Борчасшвилитэй барилдан нэмэлт цагт ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

 

WWW.LIVETV.MN/SPORT СУВГИЙН 2019.09.21-НИЙ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0