Жүдо бөхийн уламжлалт Ташкентийн гран при тэмцээн долоо дахь удаагаа Узбекистан улсын Ташкент хотноо өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Энэ удаагийн Ташкент гран при тэмцээнд 71 орны 423 жүдоч оролцож байгаа ба Монгол улсаас долоон жинд есөн бөх барилдаж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг болон эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингийн барилдаанууд явагдана. Иймд өнөөдөр Монгол улсаа төлөөлөн Д.Төмөрхүлэг нарын таван бөх барилдаж байгаа юм.
Одоогийн байдлаар манай бөхчүүд:
- -66кг жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөх болох Узбекистаны Ш.Артёмд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- -60кг жинд барилдсан Ж.Ариунболд Азербайжаны бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- -66кг жинд Д.Алтансүх эхний тойрогт гоц мөргөж улмаар Киргизстаны А.Алтинбекийг ялж гуравдугаар тойрогт Израилийн залуу бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
- Г.Наранцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Казахстаны У.Саилыг цэвэр ялж гуравдугаар тойрогт ОХУ-ын С.Гилиазовад ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- Харин Б.Хорлоодой эхний тойрогт Казахстаны Е.Нурсулаг цэвэр ялж хоёрдугаар тойрогт Азербайжаны Г.Маммадалиеваг яллаа. Улмаар хэсгийн аваргын төлөө Израилийн Г.Примотой барилдан цэвэр яллаа. Б.Хорлоодой Г.Примод энэ жил хоёр дараалан ялагдаад байсан хариугаа сайхан авлаа. Тэрээр тун удахгүй хагас шигшээд барилдана.
Нэгдүгээр татамиг шууд үзэх:
Хоёрдугаар татамиг шууд үзэх:
Гуравдугаар татамиг шууд үзэх:
Эрэгтэйчүүдийн -60кг жинд Ж.Ариунболд эхний тойрогт Азербейжаны бөхтэй учраа таарсан байна.
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн А хэсэгт Д.Төмөрхүлэг Узбекистаны Ш.Артёмтэй барилдах бол С хэсгийг Д.Алтансүх тэргшүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой эхний тойрогт Казахстаны Е.Нурсулатай барилдах оноолттой байна.