Хэдхэн хоногийн өмнө Монголын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо мэдэгдсэн билээ. Уг мэдээг энд дарж уншина уу.
Харин жил хүрэхгүй хугацааны дараа эхлэх Токио-2020 олимпийн их наадамд Монгол жүдогийн баг бүрэлдэхүүнийг хэн удирдах нь жүдо сонирхогчдын анхаарлын төвд ороод байлаа. Жүдо сонирхогчдын таамагт дараачийн дасгалжуулагчдын тоонд зүй ёсоор нэр нь багтаж ерөнхий дасгалжуулагчаар нэр нь яригдаж байсан эрхэм бол МУГТ, гавъяат дасгалжуулагч Х.Болдбаатар юм. Таамаг ёсоор тэрээр Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар томилогдохоор болжээ. Тэрээр Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнээ өөрөө сонгох юм.
90-ээд оны 71кг, 73кг жингийн шилдэг бөх МУГТ Х.Болдбаатар зөвхөн жүдо бөх бус самбо бөхөөр дэлхийн хошой аварга болж байсан юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд БНХАУ-д урилгаар дасгалжуулагчийн ажил хийж байлаа.
Жил хүрэхгүй хугацаанд сн ажиллаж хэн бэ харуулах л хэрэгтэй
Олимп хүрэлх хугацаа маш бага бна. Тамирчид маань сайн хэдий ч нэг дутагдалтай тал бна. Халирамхай залхуу. Сайн шахаж шаардах хэрэгтэй .