Монголын Жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо өчигдөр албан ёсоор мэдэгдлээ.
Хэдхэн хоногийн өмнө болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг, тамирчид амжилт муутай оролцсон. Улмаар Монголын жүдо бөхийн холбооныхон үр дүнгийн тайлан хурлаараа удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хариуцлага хүлээн бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзсэн байна.
Монголын жүдо бөхийн холбооны удирдлага болон шигшээ багийн дасгалжуулагчид хэдийгээр өнөөдөр хариуцлагаа хүлээж ажлаа өгч байгаа ч Монголын ард түмнийг баярлуулсан олон сайхан амжилтууд, сайхан дурсамжуудыг тамирчидтайгаа хамтдаа бүтээсэн гэдгийг энд онцлох ёстой. Тухайлбал, 2017 оны Будапештын ДАШТ-ээс зургаан медаль авч урд өмнө байгаагүй түүхэн дээд амжилтыг үзүүлснээс гадна сүүлийн зургаан ДАШТ дараалан медаль авч Монголын ард түмнээ баярлуулсан билээ. Үүнээс гадна сүүлийн хоёр олимпын наадмаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байсан амжилтыг нь тодотгох нь зүйтэй бөгөөд мөн жүдогийн тамирчдын Гран при, их дуулга тэмцээнүүдэд гаргасан амжилтуудыг нь Жүдо бөхийн холбооны өнөөгийн удирдлагууд болон шигшээ багийн багш дасгалжуулагчдаас салгах аргагүй юм.
Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид
- Ерөнхий дасгалжуулагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш О.Балжинням
- Туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Д.Баттулга
- Туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
- Туслах дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа
- Туслах дасгалжуулагч Г.Дашдаваа
hmmm
ингэж болохгүй шүү дээ хайран багш нар
ингэж болохгүй шүү дээ хайран багш нар
Энэ хүмүүсийн буруу гэж юу байхав дээ ийм юм байх шдээ заавал ажилаа өгөх хэрэг байхгүй гэж бодож байна