Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр холимог багийн барилдаан явагдаж байна.
Үдээс өмнө хэсгийн барилдаанууд болсон ба жүдо бөхийн шилдэг 15 орны баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Манай улсын баг D хэсэгт ОХУ, БНХАУ, Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс барилдаж буй багуудтай хамт орсон ба БНХАУ-ын багийг 4:3 харьцаагаар ялж улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын багт 4:0 харьцаагаар ялагдан дагах барилдаан хийх хэрэгтэй болсон юм.
Дагах барилдаанд С хэсгийн аваргын төлөө Францын багт 4:3 харьцаагаар ялагдсан Кубын багтай барилдан 4:1 харьцаагаар ялсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Яг одоо хүрэл медалийн төлөө монголын баг Бразил улсын шигшээ багтай барилдана. Харин аваргын алтан медалийн төлөө энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан барилдааны төрөлд медалийн чанараар тэргүүлсэн Япон болон Францын шигшээ багууд тунан үлдээд байна.
Монгол болон Бразилийн баг бүрэлдэхүүн ба оноолт:
хаа байсан дэлхий тойроод ирсэн Бразилуудыг барахгүй бол юүгхэв
Mash sain bna bugdendn amjilt