Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн барилдаануудыг шууд дамжуулан үзүүлж байна.
Тэмцээний эхний өдөр МУГТ М.Уранцэцэг урамтай сайхан барилдааныг үзүүлэн хүрэл медаль хүртэж үзэгч түмнээ баясгасан билээ. М.Уранцэцэг гавьяатын бүх барилдааны бичлэгийн түүврийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд дэлхийн шилдгүүдийг "нураасан" Ё.Басхүү шагналт тавдугаар байрт орлоо.
Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг жингийн барилдаанаар үргэлжилж байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн гал гарсан барилдаануудаар дүүрэн жин болох эрэгтэйчүүдийн -73кг жинд манай улсаас шилдэг хоёр жүдоч болох МУГТ Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар барилдах юм. Ц.Цогтбаатар В хэсгийн эхний тойрогт Х.Бехрузитэй эхний тойрогт оноолт таарсан байна. Харин МУГТ Г.Одбаярын хувьд С хэсэгт эхний тойрогт гоц мөргөсөн байна.
Эмэгтэйчүүдийн -57кг жинд хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа өнжиж байгаа ба түүний оронд Л.Энх-Отгон хэмээх залуу бөх зодоглох юм. Тэрээр В хэсэгт эхний тойрогт ОХУ-ын жүдоч М.Дариатай барилдах оноолот гарчээ. Мөн уг хэсэгт Азербейжаны нэрийн өмнөөс барилдаж буй М.Ичинхорлоо хоёр дахь удаагаа ДАШТ-д өрсөлдөж байна.