Европын залуучуудын олимпын их наадам Азербейжан улсын Баку хотноо зохион байгуулагдаж байна.
Европын олимпын хорооны гишүүн 50 орны залуучуудын зуны спортын олимпын их наадам анх 1991 онд Белги улсын Брусел хотноо зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй бол өвлийн спортын олимпын их наадам нь 1993 оноос Итали улсын Аоста хотноо анх зохион байгуулагдаж эхэлсэн байна. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг европ тивийн орнуудын зуны спортын залуучуудын их наадам дараах спортын төрлөөр 10 төрлөөр зохион байгуулагдаж байна.
- Уран гимнастик
- Хөнгөн атлетик
- Сагсанбөмбөг
- Дугуй
- Гарбөмбөг
- Жүдо
- Усанд сэлэлт
- Агаарын теннис
- Волейбол
- Чөлөөт бөхийн төрлүүдээр энэ сарын 21-27 өдрүүдэд зохион байгуулагдана.
Гурван өдрийн дараах байдлаар их наадамд оролцогч 48 орноос медалийн хүснэгтийг их наадмыг зохион байгуулагч Азербейжан улсын баг тамирчид найман алт, таван мөнгө, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Энэ удаагийн их наадамд Армен, Лихтенштейн улсууд оролцоогүй өнжсөн юм.
Өчигдөр жүдо бөхийн төрөл эхэлсэн бөгөөд охидын 40, 44, 48кг, хөвгүүдийн 50, 55, 60кг жингүүдийн барилдаанууд явагдлаа. Өнөөдөр жүдо сонирхогчдодоо хоёр дахь өдрийн охидын 52, 57, 63кг, хөвгүүдийн 66, 73кг жингийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Нэгдүгээр дэвжээ:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх: