Оюутны Универсиад их наадам: Жүдо бөхийн төрлөөр анхны медалиа хүртлээ

Сурталчилгаа
Оюутны Универсиад их наадам: Жүдо бөхийн төрлөөр анхны медалиа хүртлээ

 

 

Универсиад наадмын жүдо бөхийн төрөлд нийт 55 улсын эрэгтэй 203, эмэгтэй 163 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр таван жинд өрсөлдөж байгаа юм. 

Урьд шөнө эмэгтэйчүүдийн -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингийн барилдаанууд явагдаж манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн -63кг жинд Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Баасанжаргал Чех улсын жүдоч З.Ренатаг ялж хүрэл медал, эрэгтэйчүүдийн -73кг жинд Ц.Цогтбаатар БНАСАУ-ын жүдоч Ким Чол Гванд ялагдсанаар шагналт тавдугаар байранд орлоо. 

Б.Баасанжаргалын хувьд эхний тойрогт Румын улсын жүдоч Добре Аделинаг цэвэр савж улмаар хоёрдугаар тойрогт уг жинд алтан медаль хүртсэн Японы Нана Котад ялагдан дагаж барилдах болсон юм. Дагах барилдаанд Макаогийн Тан Лай Манийг есөн секундэд цэвэр ялж, Францын Ясмин Хорлавилле татамид гарч ирээгүй тул манай бөхөд ялалт өглөө. Украины Анастасия Антипинаг 52 секундэд цэвэр ялаад хүрэл медалийн төлөө Чехийн Рената Зачоваг вазаригаар ялж Универсиад наадмын хүрэл медалийг хүртсэн юм. 

Харин эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдсан “Ипериал Гоулд Майнинг” компани, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Ц.Цогтбаатар С хэсэгт тэгштгэлийн барилдаанд Унгарын Мартин Вегвариг 3:09 минутад цэвэр, хоёрдугаар тойрогт Германы Лукаш Веннеколдыг мөн цэвэр ялсан юм.  Улмаар Португалын Жоао Фернандог нэмэлт цагт вазаригаар ялж, шилдэг наймд шалгараад хэсгийн аваргын төлөө өсвөр үеийн ДАШТ-ий хүрэлтэй Японы Хидеюүки Ишигоокаг вазаригаар ялсан.

Гэвч манай тамирчин хагас шигшээд “Баку-2019” дэлхийн аваргын хүрэл медальт Азербайаны Хедаят Хейдаровт торгуулиар ялагдсан байна. Мөн хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Ким Чол-Гванд ялагдаж шагналт тавдугаар байранд орлоо. 

Урьд шөнө манай сайт медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлсэн ба хэрэв та үзэж амжаагүй бол бичлэгийг нөхөж үзнэ үү. Дээрх бичлэгийг 26:00 цагаас Б.Баасанжаргалын барилдаан, 49:00 цагт Ц.Цогтбаатарын барилдаанууд тус тус байгаа юм.   

Мөн түүнчлэн жүдо бөхийн өчигдрийн шилдэг барилдаануудын түүвэр бичлэгийг толилуулж байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0