Италийн Наполи хотноо 30 дахь удаагийн оюутны спортын зуны Универсиад наадам хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Эхний өдрийн дараах байдлаар медалийн чанараар Япон улсын баг тамирчид гурван алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.
Үүнээс эхний өдрийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70кг, +70кг, эрэгтэйчүүдийн -90кг, +90кг гэсэн дөрвөн жинд Япон улсын жүдочид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна. Тодруулбал:
- Эмэгтэйчүүдийн -70кг жинд Шихо Танака алтан медаль
- Эмэгтэйчүүдийн +70кг жинд Маяа Акиба мөнгөн медаль
- Эрэгтэйчүүдийн +90кг жинд Канта Накано мөнгөн медаль тус тус хүртлээ.
-70кг жинд түрүүлсэн Шихо Танакагийн хувьд он гарсаар бүх Японы аваргаар хүрэл медаль хүртснээс гадна, Ази тивийн аваргад мөн түрүүлээд байсан юм. Харин +70кг жинд мөнгөн медаль хүртсэн Маяа Акибагийн хувьд мөн энэ онд бүх Японы аваргаар хүрэл медаль хүртэж, Хөх хотын гран при тэмцээнд мөнгөн медаль хүртсэн байна.