Шаравжамцын Энхийн-Од: Монголын хамгийн анхны NBA-гийн тамирчин болох мөрөөдөлтэй
Шаравжамцын Энхийн-Од: Монголын хамгийн анхны NBA-гийн тамирчин болох мөрөөдөлтэй

Сурталчилгаа
Шаравжамцын Энхийн-Од: Монголын хамгийн анхны NBA-гийн тамирчин болох мөрөөдөлтэй

 

Өнгөрсөн сарын дундуур Монголын сагсан бөмбөгийн холбооны 20 жилийн ой тохиож, энэ үеэр зохиогдсон ”Бүх оддын тоглолт”-д сагсчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од цагирган дээрээс довтлох гайхалтай үзүүлбэрээр сагсан бөмбөг сонирхогчдод бэлэг барьсан билээ. Өдгөө БТСГ-ын даргаар ажиллаж буй гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүүхдүүд аавыгаа дуурайн, сагсан бөмбөгөөр амжилттай хичээллэж буй. Түүгээр зогсохгүй удам залгасан сагсчин хөвгүүд саяхнаас аавынхаа байгуулсан “Stars” сагсан бөмбөгийн клубийг ажиллуулахаар болж, Ш.Мөнхийн-Од, Ш.Энхийн-Од нар өсвөрийн сагсчдад сургалт явуулж байгаа юм. Ингээд бид энэ удаад гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од-той ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулахгүй юу, хаана сурч байна вэ?

-Одоо 16 настай. Өнгөрсөн дөрвөн жилийн турш United States Basketball Academy-д бэлтгэл хийхээр ирж очин суралцсан. Өнгөрсөн жил АНУ-ын Ohio мужийн дунд сургуульд 100 хувийн тэтгэлгээр нэг жил суралцсан. Энэ жил сагсан бөмбөгөөрөө сайн сургуульд суралцахаар өргөдөл өгсөн байгаа.

-Өндөр хэдтэй вэ, гэрийнхнээсээ өндрөөрөө хэдэд зогсож байна?

-.

-Ухаан орсон цагаасаа сагсан бөмбөгтэй танилцсан байх. Таны өвөө, аав Монголын сагсан бөмбөгт өөрсдийн алдар нэрээ дуурсгасан хүмүүс байсныг мэдээд хэрхэн хүлээж авсан бэ?

-. Байнга тэмцээн уралдаантай тул гадагшаа явчихдаг, амарсан үедээ загасанд явна гээд байхаасаа байхгүй их байдаг байсан.

-Таны ах, аав, гээд бүл танд сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан болохоор цаанаасаа энэ спортод татагдсан байх?

-Хүүхэд байхдаа сагсчин болий гэж боддоггүй байсан. Нэг зун зуслан дээр ах нартайгаа өнжих үедээ өдөржингөө гадаа сагс тоглон, өөртөө итгэлтэй болж, тэмцээнүүдэд оролцож эхэлсэн.

Анхны сагсан бөмбөгийн гавьяат тамирчны хүү учраас аавынхаа нэр хүндийг өргөж явахыг боддог

-Сагсанбөмбөгөөс өөр сонирхон хичээллэдэг спорт байдаг уу?

-Ганцхан сагс л байна. Ээж маань залуудаа волейбол тоглодог байсан. Аав анх хөнгөн атлетикийн  явж байгаад дараа нь сагс руу орсон. Өсвөрийн тэмцээний үеэр аав ээжийг байнга хардаг байсан гэсэн. Нэг өдөр хороололд гудамжинд явж байхад аавын малгай салхинд хийсээд ээж түүн дээр нь гишгэн авч өгөөд танилцсан хэмээн ярьж байсан. Гэхдээ ээж аавыг мэддэггүй байсан гэсэн. Хааяа ээжтэй нийлээд волейбол тоглодог.

-АНУ-д суралцаж байсан сургуулийнхаа сагсан бөмбөгийг багт тоглох ямар байна?

-Манай сургууль 50 гаруй жилийн түүхтэй анх удаагаа дүүргийн аваргад түрүүлсэн. Мужиддаа гарч ирээд тэгээд хожигдсон доо. Сая суралцсан сургуулийн хувьд сагсны спортоор сайн сургууль биш нэг удаа өөрийгөө сориод үзье хэмээн суралцсан. .

-Ямар гаруудтай тоглоно гэж?

-West side руугаа сагсан бөмбөгийн сайн багууд байдаг. Тэндхийн нэг сургуульд суралцах өргөдөл өгсөн байгаа.

-АНУ-ын баг, Монголын багтай тоглох хэр ялгаатай байна?

-Монголын багууд бол өдөрт 2-3 тоглодог. .

-Хан-Уул Хангарьд багт тоглох саналыг хэн тавьсан бэ?

-АНУ-аас гэнэт ирсэн тул дээд лигт тоглож үзэх үү, яах уу хэмээн их бодсон. 21 дэх жилдээ сагсан бөмбөг тоглож байгаа олон улсын хэмжээний мастер Ш.Сэдбазар багшийн шавь учраас багшаасаа суралцах зүйл их байгаа тул Хан-Уул Хангарьд багт тоглонгоо суралцаж байна.

-Дээд лигийн багийн ах нартайгаа тоглох ямар байна вэ?

-.

-Таны  хувьд аавыгаа даван цагариган дээрээс довтлох үзүүлбэр үзүүлсэн. Ийм үзүүлбэр хийнэ гэдгээ аавдаа хэлсэн байсан уу?

-Тохолтын тэмцээний өмнө нь хэд хэдэн удаа бэлтгэл хийх үед нэг нь ч бүтээгүй.. Тэр өдөр аавд ийм үзүүлбэр үзүүлнэ гэдгээ хэлээгүй байсан. Хөгжөөн дэмжигч, үзэгч олныг хараад баярласан тэгээд бүх үзүүлбэрээ эхнийхээрээ амжилттай хийсэн. Түрүүлж чадахгүй ч хүмүүст гоё үзүүлбэр үзүүлье хэмээн дээрх тохолтыг гүйцэтгэсэн.

-Зарим хүмүүс аавыгаа хүндэлсэнгүй хэмээсэн гэвч аав тань нулимсаа барьж дийлээгүй гэсэн?

-Аав бахархаж байгаа байх. Аав аймар их ажил ихтэй таарах нь ховор би ч өөрөө тэмцээн бэлтгэл гээд орой гэртээ орж ирдэг. . Монголд хүмүүс ойлгохгүй байгаа болохоос олон улсад энгийн нэг үзүүлбэр шүү дээ.

-Заримдаа мундаг аавын хүү мундаг байх ёстой гэсэн бусдын тийм харц, мэдрэмж хэцүү санагдаж байна уу?

-Тиймэрхүү зүйлийг өөртөө хүнд тусгаж авдаггүй ээ. Хүмүүс дэмждэг шүү, мундаг аавын хүү гэхэд баярлаад өнгөрдөг.

-Нэг бол би Ц.Шаравжамцын хүү гэх бахархал төрдөг үү?

-Төрнө ш дээ, байнга төрдөг юм дөө. . Аав намайг зургаан жилийн өмнөөс өндөр болно гэж мэдсэн учраас холбогчийн байрлал дээр тоглож сургахаар бэлдсэн. Тухайн үед хэцүү байсан багийнхаа хамгийн жижигхэн тул яваандаа өндөр болоод эхлэх үед амархан санагдсан. . Аав зургаан жилийн дараах намайг ямар хүн болохыг харсан юм шиг санагдсан. . Ирэх зургаан жилийн дараах намайг ямар тоглогч болохыг аав бол мэдэж байгаа байх би бол сайн мэдэхгүй байна ямартаа ч намайг өс, жин нэм, сунгалтаа сайн хий гэдэг.

-Аав тань юу хэлж захидаг вэ?

-Сунгалтаа сайн хий гэдэг. Би сунгалт жоохон муутай. Хоолыг бол нэлээн шахдаг. Хоол идүүлж, жин нэмүүлэх гэнэ. Сунгалт сайтай хүн бэртэх нь бага байдаг гээд бэртүүлэхгүй гэж үздэг. .

-Багийнхаа хүүхэд, залууст заан зөвлөн, бусдадаа боломж олгодог юм шиг санагдсан?

-Манай баг тухайн үед дасгалжуулагчгүй байсан. Хэн багтаа лидер байна тэр хүн бусдадаа зааж, зөвлөдөг шүү дээ гэхдээ тэднээс ч сурах зүйл ч их байгаа. Талбай дээр тоглож байх үед нь зааснаар тухайн тоглогч их зүйл мэдэж авдаг. Тоглолт дууссаны дараа багийн болон өрсөлдөгч багийн тамирчтайгаа сайн найзууд шиг харилцдаг. 

-Дөнгөж 16 настай ирээдүйгээ хэрхэн харж байна, мөрөөдөл, зорилгоо хуваалцахгүй юу?

-Хүүхэд байхаасаа нэг л мөрөөдөл, зорилгыг урдаа тавьсан. Хэлд гүйцэд ороогүй байхдаа хүртэл ярьдаг байсан. Тэгээд тэрнийхээ төлөө зүтгэж явна даа. Тэр нь .

-АНУ-д коллежид суралцан жилийн дараа NBA лигт тоглох боломжтой гэдэг. Энэ боломжийг хэрхэн харж байна вэ?

-Өнгөрсөн жил АНУ-д суралцах үеэр дөрвөн их дээд сургууль намайг сонирхсон. Дээрх дөрвөн сургуулийн нэг нь топ 20 сургуулийн нэг. Гэхдээ санал тавиагүй, одооноос эхэлж чамайг ажиглаж, хаана ямар тоглолт хийж байгааг сонирхон судална. . Ер нь бол коллежид орохоос хэдэн жилийн өмнө сагсаар ирээдүйд амжилт гаргах хүүхэд, залуусыг томоохон коллежууд сонирхон судалдаг. Тэгээд амжилт гаргахаар бол тухайн хүүхдэд манай сургуульд суралцангаа тоглох санал тавьдаг гэсэн үг.

-NBA-гийн ямар баг болон сагсчинг дэмждэг вэ?

-Баг бол дэмждэггүй. Kevin Durant, Dikembe Mutombo нарт дуртай. Хувь хүн талаас нь гэвэл Lebron James-ийг хүндэлдэг. .

-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн оноо авч байв?

-Ер нь бол тоолдоггүй . Жишээлбэл, чухал тоглолтын үеэр хожигдох юм бол сэтгэлээр унана. 100 хувь өөрийгөө дайчлаад тоглоод хожигдож байна гэдэг чинь ондоо. Тэр үед өөрийгөө буруутгахгүй ч хүн болгон байнга хожно гэж байхгүй ш дээ. Хожигдож байж юм сурна.

-Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Хүмүүсийн хэлж буйгаар дэлхийн хэмжээнд хүрчихлээ гэдэг. Миний бодлоо бол ерөөсөө тийм биш. Гэхдээ өмнөх үеүдээсээ дээрдсэн л дээ. Одоо ядаж Азийн шилдэг дөрөв рүү орохын тулд нэлээн цаг хугацаа хүч хөдөлмөр шаардах байх.

-Сагсан бөмбөг сонирхдог найзууддаа юу захимаар санагддаг вэ?

-.

-Найз охинтой юу?

-Байхгүй ш дээ. Ирэх зургадугаар сард буцах болохоор бодсон юм алга.

-Хүсэл, мөрдөөдөлдөө заавал хүрээрэй хэмээн хүсэж байна. 

-Баярлалаа, хичээнээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    мундаг хөөрхөн хүүд амжилт хүсье

  2. Энхжин

    Та бол хамгиИн мундаг

  3. MGL

    Hamt neg surguulid surdag bailaa aawtaigaa 3laa ireed l unduuur 3 nuhur ordog bj bilee. Odoo iim tom boltson baina. Muruudulduu hurdan hvreesei. Mongoliinhoo neriig undurt gargaasai gej hvsey. NBA.n Odie geed l duuduulaad garj irwel hichneen goe wee. Gol ni bas hunee geej boldgvmshv. Za tgd amjilt.

  4. CL

    <3

  5. Г.Номинжин

    Энхийн од мундаг тамирчин шүү амжилт

  6. Monkhgerel

    hair

  7. Зочин

    amjilt

  8. Гангал

    Мундаг юм аа

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0