Энэ өдрүүдэд зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрөл өндөрлөлөө.
Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэй чөлөөт бөхийн төрлийн эхний өдөр манай улсаас гурван тамирчин хүрэл медаль хүртсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл өчигдөр /гуравдугаар сарын 28-ны өдөр/ эмэгтэй чөлөөт бөхийн үлдсэн таван жинд манай бөхчүүд мөнгө, хүрэл медаль хүртэн багийн дүнгээр дөрөвдүгээр байрт орлоо. Япон улсын эмэгтэй ба таван алтан медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлсэн бол БНХАУ-ын баг хоёрдугаарт, БНАСАУ-ын баг гуравдугаарт тус тус эрэмбэлэгдлээ.
Манай бөхчүүдээс:
-65кг жинд: Өнгөрсөн жилийн Ази тивийн аваргад үзүүрлэсэн Т.Энхжин энэ удаа дахин финалд шалгаран тивийн аваргын медалиа ихэрлүүллээ. Т.Энхжингийн хувьд эхний тойрогт БНСУ-ын бөхийг цэвэр ялж хагас шигшээд шалгарсан юм.
Улмаар хагас шигшээд Узбекистаны Шахзода Алланязоваг мөн л цэвэр дарж шигшээд шалгарсан юм. Аваргын алтан медалийн төлөө дэлхийн аваргын иж бүрэн медальт Японы Мива Морикавад 6:2 харьцаагаар ялагдан мөнгөн медаль хүртлээ.
-72кг жинд: 2021 оны Ази тивийн аварга 2016, 2019, 2020, 2024 оны Ази тивийн аваргын хүрэл медальт З.Болортунгалаг эхний тойрогт 20 хүртэлх насны дэлхийн хошой мөнгөн медальт БНХАУ-ын Юуки Люуд 6:4 харьцаагаар ялагдан дагахаар болсон юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын олимпын мөнгө, хүрэл медальт, өсвөр, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий 5-р байрын шагналт Узбекистаны Светлана Окназароваг даралтаар цэвэр яллаа. Ийнхүү манай эмэгтэй бөхчүүд 10 жингийн тавд нь медаль хүртлээ.
Жич: Барилдааны бичлэгүүдийг Монголын чөлөөт бөхийн холбооны
олон нийтийн сүлжээнээс авч ашиглав.
Охид минь маш сайн байлаа. Баяр хүргье. Цаашдаа улам их амжилт гаргаарай.