Эхний өдөр манай гурван бөх медаль хүртлээ

Сурталчилгаа
Эхний өдөр манай гурван бөх медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдаж байна. 

 

Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр /гуравдугаар сарын 27/ эмэгтэй чөлөөт бөхийн -50, -55, -59, -68, -76кг жингийн барилдаанууд явагдаж манай улсаас гурван тамирчин хүрэл медаль хүртлээ. 

Тодруулбал: 

-50кг жинд: Монгол улсын шинэхэн аварга Б.Мөнхнар тивийн аваргаас анхны медалиа хүртлээ. Тэрээр 20 хүртэлх насны дэлхийн аварга БНХАУ-ын Юу Зангтай эхний үед ялагдсан ч дагах барилдаанд Шри-Ланкагийн Хева Педигег даралтаар цэвэр ялж, улмаар хүрэл медалийн төлөө залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Светлана Анкичева 3:0 харьцаагаар ялж хүрэл медаль хүртлээ. 

Ази тивийн аваргын хүрэл медалийг Б.Мөнхнар хүртлээ 
-55кг жинд: 23 хүртэлх насны Ази тивийн хошой аварга Б.Отгонтуяа эхний тойрогт БНСУ-ын бөхийг, удаах тойрогт Казахстаны бөхийг тус тус оноо алдалгүй цэвэр ялсан. Харин хагас шигшээд Хятадын бөхөд ялагдан Энэтхэгийн бөхтэй хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийхээр болсон юм. Тус барилдаанд Б.Отгонтуяа өрсөлдөгчөө илүүрхэн явсаар даралтаар цэвэр ялж насанд хүрэгчдийн тивийн аваргаас анхны медалиа хүртлээ.  

 

-59кг жинд: Өсвөрийн Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Алтжин шагналт тавдугаар байрт шалгарлаа.  

-68кг жинд: Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Дэлгэрмаа эхний тойрогт БНСУ-ын бөхийг 9:0 харьцаагаар ялсан ч “Парис-2024” олимпын 5-р байрын шагналт, олимпын эрх олгох тэмцээний аварга БНАСАУ-ын Пак Сол Гум-д 8:2-оор хожигдсоноор хүрлийн төлөө өрсөлдөхөөр болсон юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын Азийн аваргын алт, хүрэл медальт, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медальт Кыргызстаны Гульнара Таштанбековаг оноогоор цэвэр (14:2) ялсан юм.

Ийнхүү Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн тэмцээний эхний өдөр манай таван бөх зодоглосноос гурав нь хүрэл медаль хүртээд байна.

Жич: Барилдааны бичлэгүүдийг Монголын чөлөөт бөхийн холбооны
олон нийтийн сүлжээнээс авч ашиглав. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0