Иордан улсын Амман хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол бөхийн төрөл өндөрлөлөө.
Сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдана. Тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Сонгомол бөхийн төрөлд олимпын аваргууд бүхий Ираны баг 10 жингээс 5-д нь алтан медаль хүртэн багийн дүнгээр тэргүүлсэн бол Узбекистан улсын баг 168 оноогоор дэд байранд, Япон улсын шигшээ баг 131 оноогоор гуравдугаар байранд тус тус эрэмбэлэгдсэн байна.
Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу эмэгтэй чөлөөт бөхийн -50, -55, -59, -68, -76кг жингийн барилдаанууд явагдана. Энэ өдөр манай улсаас дараах бөхчүүд хүч үзнэ.
-50кг жинд: Б.Мөнхнар 20 хүртэлх насны дэлхийн аварга БНХАУ-ын Юу Зангтай эхний үед оноолт таарсан байна.
-55кг жинд: 23 хүртэлх насны Ази тивийн хошой аварга Б.Отгонтуяа эхний тойрогт БНСУ-ын бөхтэй оноол таарсан байна.
-59кг жинд: Өсвөрийн Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Алтжин 20 хүртэлх насны Ази тивийн аваргын мөнгөн медальт Кыргызстаны Т.Кыбалбековатай учраа таарсан байна.
-68кг жинд: Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Дэлгэрмаа эхний тойрогт БНСУ-ын бөхтэй учраа таарсан байна.
-76кг жинд: Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Даваанасан эхний тойрогт 23 хүртэлх насны дэлхийн аваргын хүрэл медальт Японы Н.Ямамототой учраа таарсан байна.