Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тарин хотноо зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас хүч үзэж буй бөхчүүд болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Гурван өдрийн дараах байдлаар манай бөхчүүдээс дараах амжилтыг үзүүлээд байна. Эмэгтэйчүүдийн -55кг жинд U23 насны Ази тивийн хошой аварга Б.Отгонтуяа шагналт байранд шалгарлаа.
Тэрээр дагах барилдаанд насанд хүрэгчдийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Украины Х.Олександратай барилдан 3:3 харьцаагаар барилдаан өндөрлөсөн ч бүхэл онооны чанараар Х.Олександра давж улмаар цааш давж хүрэл медаль хүртсэн байна.
Тэгвэл эмэгтэйчүүдийн -53кг жинд манай улсаас хүч үзсэн насанд хүрэгчдийн Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, энэ оны U23 насны Ази тивийн аварга Ч.Отгонтуяа урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт Энэтхэгийн бөхийг 12:2 харьцаагаар цэвэр, хэсгийн аваргын төлөө АНУ-ын бөхийн 10:8 харьцаагаар ялж хагас шигшээд шалгарсан юм. Хагас шигшээд 2022 оны өсвөрийн Азийн тивийн аварга Юу Сакамототой барилдан 4:4 онооны харьцаагаар барилдаан дууссан ч мөн л бүхэл онооны чанараар Юу Сакамото ялалт байгуулж улмаар энэ жинд аварга боллоо. Ч.Отгонтуяагийн хувьд хүрэл медалийн төлөө залуучуудын Ази тивийн аваргын хошой мөнгө, хошой хүрэл медальт Казахстаны Зейнип Баяановаг 12:2 харьцаагаар цэвэр ялж дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.
Пээ, эхний зураг юун сүржин зураг вэ, жинхэнэ ДАШТ, олимпод түрүүлчихсэн юм шиг л хөөрцөглөж байх шив дээ, кк