3х3 багийн тулааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Сурталчилгаа
3х3 багийн тулааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Таеквондогийн хамгийн үзүүштэй, хамгийн ширүүн өрсөлдөөн явагддаг багийн тулааны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 4-өөс 6-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. 

Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус таеквондогийн спортыг тэр дундаа олимпын төрөлт таеквондогийн спортыг ихээр сонирхон хичээллэх болсон. Манай тамирчид ч олон улсад өндөр амжилт үзүүлж буйн тод жишээ нь "Парис 2024" олимпын наадамд алт, мөнгөн медалийг монголын таеквондочид ихэрлүүлж монгол түмнээ баярлуулсан билээ. 

Тэгвэл ирэх сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд UB Palace, 3x3 Royal Hall танхимд таеквондогийн багийн тулааны улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь зургаан насны ангиллаар зохион байгуулагдах ба шагналын сан өндөртэй болох талаар зохион байгуулагчид мэдээллээ. 

Таеквондогийн 3х3 багийн тулааныг өнгөрсөн жилээс спортын бус танхимд тулааны шоу, энтертайнмент чиглэлээр зохион байгуулж байгаа нь үзэгчдэд ихээр таалагдаж байгаа аж. Мөн түүнчлэн тэмцээнд оролцож буй багуудаар дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлах бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахыг монголын таеквондогийн холбооны зүгээс урьж байгаа аж. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0