Олимпын таеквондогийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /10 сарын 3-ны өдөр/ гурав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Хоёр өдрийн дараах байдлаар Иран улсын тамирчид гурван алтан медаль хүртээд байгаа бол тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох БНСУ-ын баг хос алтан медаль хүртээд байна.
Тэгвэл өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -51кг, -55кг, эмэгтэйчүүдийн -63кг жингийн тоглолтууд явагдах ба манай улсаас дараах тамирчид өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн -51кг жинд 2024 оны залуучуудын улсын аварга болсон "Тэмүүжин" клубын тамирчин Э.Төгөлдөр хүч үзэх ба эхний тойрогт гоц мөргөж улмаар Украин болон Молдавын тамирчдын хэн ялсантай нь тулалдахаар хүлээж байна. /гуравдугаар дэвжээний 20 дахь тулаан/
Эрэгтэйчүүдийн -55кг жинд Өвөрхангай аймгийн "Шонхор" клубын тамирчин Э.Ананд тулалдах ба эхний тойрогт мөн гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Арабын нэгдсэн Эмират улс болон Мозамбик улсын тамирчны хэн ялсантай тулалдана. /нэгдүгээр дэвжээний 11 дэх тулаан/
Эмэгтэйчүүдийн -63кг жинд ДХИС-ын тамирчин Т.Есүй эхний тойрогт АНУ-ын тамирчинтай оноолт таарсан байна. /хоёрдугаар дэвжээний 16 дахь тулаан/
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ: