Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн гурав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргын эзгүйд башёг толгойлон барилдаж буй Озеки Шодай хоёр даваа, нэг унаатай байгаа бол Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын долоон бөх гурван даваатайгаар башёг тэргүүлж байна.
Таван зиндаанд хүч үзэж буй 18 монгол бөх гурван өдрийн дараах байдлаар дараах амжилтуудыг үзүүлж байна.
Дээд зиндаа:
Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн 3:0
Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн 2:1
Тамаваши Б.Мөнх-Оргил 3:0
Чиёошома Г.Мөнхсайхан 0:3
Азүмарюү С.Тодбилэг 2:1
Миторюү Б.Төрболд 1:2
Жүрёо зиндаа:
Хокүсэйхо Э.Даваанинж 2:1
Оошёоүма П.Дэлгэрбаяр 1:2
Дайшохо Ч.Шижирбаяр 2:1
Макүшита зиндаа:
Тамашохо Э.Энхманлай 1:1
Дэванорюү Т.Тэмүүлэн 0:0
Хокүтомарү Н.Чинзориг 1:1
Араүма Б.Төртогтох 1:0
Хокүтэнкай Г.Сүхбат 1:0
Саданохикари Д.Наранцогт 0:1
Санданмэ зиндаа:
Токисома Б.Анхбаяр 1:0
Котокэнрюү Г.Билгүүн 2:0
Жонокүчи зиндаа:
Казэноүми Ц.Билгүүн 1:0