Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Есөн өдрийн дараах байдлаар маэгашира Хокутофүжи есөн даваатайгаар ганцаараа башёг тэргүүлж байгаа бол түүний араас Тамаваши Б.Мөнх-Оргил найман даваа, нэг унаатайгаар нэхэж байна. Өчигдрийн барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга өөрийн хүчтэй өрсөлдөгч болох Такаяасүтэй 25 дахь удаагаа учраа таарсан юм. Урьд нь хоёр бөх бие биеэ тус бүр 12 удаа даваад байсан юм. "Хайнаа хагалах" барилдаанд Такаяасү давж есөн өдрийн дараах байдлаар Тэрүнофүжи аварга дөрвөн унаатай болоод байна.
Есөн өдрийн дараах байдлаар дөрвөн зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны буюу явцын мэдээллийг хүргэж байна.
Дээд зиндаа:
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5:4
Хошёорюү С.Бямбасүрэн 5:4
Ичиножо А.Ичинноров 3:6
Кирибаяма Б.Лхагвасүрэн 6:3
Тамаваши Б.Мөнх-Оргил 8:1
Чиёошома Г.Мөнхсайхан 7:2
Миторюү Б.Төрболд 4:5
Жүрёо зиндаа:
Азүмарюү С.Тодбилэг 5:4
Дайшохо Ч.Шижирбаяр 4:5
Хокүсэйхо Э.Даваанинж 8:1 #качикоши
Оошёоүма П.Дэлгэрбаяр 4:5
Макүшита зиндаа:
Тамашохо Э.Энхманлай 1:4
Хокүтэнкай Г.Сүхбат 3:2
Дэванорюү Т.Тэмүүлэн 3:2
Араүма Б.Төртогтох 2:2
Саданохикари Д.Наранцогт 0:5
Токисома Б.Анхбаяр 3:2
Хокүтомарү Н.Чинзориг 3:1
Санданмэ зиндаа:
Котокэнрюү Г.Билгүүн 3:1