Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдана.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Өчигдөр хуваарь ёсоор эмэгтэй чөлөөт бөхийн таван жин буюу 50, 55, 59, 68, 76 кг жингүүдийн барилдаан явагдаж манай улсаас зодоглосон таван бөхөөс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. 55кг жинд алтан медаль хүртсэн ОУХМ М.Дөлгөөний бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Харин өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн үлдсэн таван жин болох 53, 57, 62, 65, 72 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дараах бөхчүүд зодоглоно.
53 кг: Ганбаатарын Отгонжаргал
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
65 кг: Зоригтын Болортунгалаг
72 кг: Энхбаярын Цэвэгмэд
Манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл:
Эмэгтэйчүүдийн -53кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -62кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -65кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -72кг жингийн оноолт
Та шууд дамжуулалтыг дэлхийн бөхийн нэгдсэн холбооны https://uww.org/event/asian-championships-16?tab=results сувгаар хүлээн аван үзэх боломжтой.