Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Аваргуудын эзгүйд Маэгаширагийн 1-ээс барилдаж буй Сайтама нутгийн хүү Дайейшо энэ удаагийн Хацу башёд дөрвөн өдрийн дараах байдлаар Асанояама, Такакейшо, Шодай нарын гурван озеки цолтнуудыг дараалан даваад байсан бол өчигдөр Комүсүби Митакеумиг давлаа.
Харин аварга цолны төлөө барилдаж буй озеки Такакейшо өчигдөр Маэгаширагийн 2-оос барилдаж буй Такарафүжид өвдөг шороодсоноор дөрвөн өдрийн дараах байдлаар дөрвөн унаатай боллоо.
Дээд зиндаанд нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж буй гурван бөх байгаа ба бүгд маэгашира цолтой бөхчүүд байна.
Хоёр өдрийн дараах байдлаар таван зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:
Макүүчи зиндаа
- Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /2-2/
- Тамаваши Мөнх-Оргил /2-2/
- Кирибаяама Лхагвасүрэн /2-2/
- Ичиножо Ичинноров /3-1/
- Хошорюү Бямбасүрэн /0-4/
Жүрёо зиндаа
- Азүмарюү Тодбилэг /1-3/
- Миторюү Төрболд /3-1/
Макүшита зиндаа
- Даишохо Шижирбаяр /1-1/
- Хокүтэнкаи Сүхбат /0-2/
- Тамашохо Энхманлай /2-0/
- Сакигакэ Баттүшиг /2-0/
- Даитэнма Чинзориг /0-2/
- Дэванорюү Тэмүүлэн /1-1/
Санданмэ зиндаа
- Ёошояама Анхбаяр /1-1/
- Саданохикари Наранцогт /2-0/
Жонокүчи зиндаа
- Араүма Төртогтох /2-0/