IBA буюу олон улсын боксын холбооноос залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монтенегро улсын Будва хотноо зохион байгуулж байна.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 77 орны эмэгтэй 1808 эрэгтэй 413 буюу нийт 593 ширэн бээлийтнүүд хүч үзэж байна. Манай улсын хувьд шинээр байгуулагдсан World Boxing холбоонд гишүүнээр элссэн бөгөөд энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй оролцогчдыг ажвал өнгөрсөн оны дэлхийн аварга 11 тамирчин дахин өрсөлдөж байна. Тодруулбал: 48кг жингийн дэлхийн аварга Арменийн Кеян Вагаршак, 52кг жингийн дэлхийн аварга Киргизстаны Амантур Дзумаев, 57кг жингийн дэлхийн аварга ОХУ-ын Платон Козлов, 66кг жингийн дэлхийн аварга Армений Аргишти Хакопян зэрэг тамирчдыг дурдаж болох ба өмнөх жилийнхээс ялгаатай нь тэд бүгд дээшээ жин өгсөн тулалдаж байгаа аж.
Олон улсын олимпын хорооны шахалтад ороод буй IBA буюу олон улсын боксын холбоо энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд гишүүдээ шинэ тутам байгуулагдсан World Boxing холбоонд алдахгүй байх, дэлхийн аваргад оролцогчдынхоо бага бус байлгахын тулд бүх талаар хичээж байна. Тухайлбал дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй бүх тамирчид болон дасгалжуулагчдын зочид буудлын зардлыг олон улсын боксын холбооноос хариуцаж байгаа зэргээс зохион байгуулалтад хэр их хичээж, хэр их зардал гаргаж байгааг харж болохоор байна.