Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё үзүүштэй сайхан болж өндөрлөлөө.
14 өдрийн дараах байдлаар Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга 12 даваа, хоёр унаатайгаар башёг ганцаараа тэргүүлж байсан бол түүний араас Таканошо (маэгашира 6) 11 даваа даваа, гурван унаатайгаар нэхэж байлаа. Башёгийн 15 дахь буюу сүүлийн шийдвэрлэх өдрийн барилдаанд Таканошо Секиваке Оносатог давж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга Озеки Котозакурад унавал нэмэлт барилдаанаар түрүү бөх тодрохоор байлаа. Яг л энэхүү зураглалын дагуу нэмэлт барилдаан гарч үзэгчдийг шуугиуллаа.
Таканошо энэ башёд үнэхээр сайн барилдсан ба башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргыг давсан билээ.
Нэмэлт барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга ёорикири мэхээр давж мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 10 дахь түрүүгээ хүртлээ. Хэдийгээр бэртэл гэмтэл нь бүрэн эдгээгүй байгаа ч урамтай сайхан барилдаж үзэгч олноо баясгасан аваргадаа улам их амжилтыг хүсэн ерөөе.
Сайхан хүчтэй байлаа ёкозуно.