Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн гурав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Аварга цолны төлөө барилдаж буй озеки Такакейшо дахин өвдөг шороодсоноор гурван өдрийн дараах байдлаар гурван унаатай бол Ёкозүна цол авах зорилго нь талаар боллоо.
Мөн түүнчлэн гурван өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй озеки, секиваке, комүсүби цолтон үлдсэнгүй. Дээд зиндаанд нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж буй таван бөх байгаа ба бүгд маэгашира цолтой бөхчүүд байна.
Хоёр өдрийн дараах байдлаар таван зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:
Макүүчи зиндаа
- Тэрүнофүжи Ган-Эрдэнэ /2-1/
- Тамаваши Мөнх-Оргил /1-2/
- Кирибаяама Лхагвасүрэн /2-1/
- Ичиножо Ичинноров /2-1/
- Хошорюү Бямбасүрэн /0-3/
Жүрёо зиндаа
- Азүмарюү Тодбилэг /1-2/
- Миторюү Төрболд /2-1/
Макүшита зиндаа
- Даишохо Шижирбаяр /1-1/
- Хокүтэнкаи Сүхбат /0-1/
- Тамашохо Энхманлай /2-0/
- Сакигакэ Баттүшиг /1-0/
- Даитэнма Чинзориг /0-2/
- Дэванорюү Тэмүүлэн /1-1/
Санданмэ зиндаа
- Ёошояама Анхбаяр /1-1/
- Саданохикари Наранцогт /2-0/
Жонокүчи зиндаа
- Араүма Төртогтох /2-0/