2020 оны Бүх Хятадын ширээний теннисийн супер лигийн тэмцээн БНХАУ-ын Гуанжоу мужид зохион байгуулагдаж байна.
Олимпийн системээр зохион байгуулагдаж буй энэ удаагийн супер лигийн тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 9, нийт 18 баг хүч сорин өрсөлдөж байгаа ба зөвхөн Хятадын бус олон улсын шилдэг таван эмэгтэй тамирчин “ITTF World Professionals” багийг бүрдүүлэн оролцож байгаагаараа онцлог юм. Хэдийгээр Хятадын супер лигт гадны тамирчид өрсөлдөж байгаа анхны тохиолдол биш боловч Америк, Солонгос, Португали, Тайвань, Хонг Конгын таван тамирчин нэг баг болж Хятадын багуудтай өрсөлдөж буйгаараа онцлог болж байна.
Хятадын Ширээний Теннисний Супер Лиг нь дэлхийн хэмжээний ширээний теннисний мэргэжлийн лиг бөгөөд энэ сарын 29-нийг хүртэл зохион байгуулагдана.