Оюутны Ази тивийн АШТ-д Э.Хулан 6 хожилтой хошуучилж байна
Оюутны Ази тивийн АШТ-д Э.Хулан 6 хожилтой хошуучилж байна

Сурталчилгаа
Оюутны Ази тивийн АШТ-д Э.Хулан 6 хожилтой хошуучилж байна

Тодруулбал: Дэлхийн Шатрын Холбоо болон Гүрж улсын Шатрын Холбооноос хамтран зохион байгуулж буй өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээний хасагдах шатанд ДШХДМ Д.Өнөрзул, Б.Ананд шалгараад буй талаар бид өмнө нь мэдээлсэн. (ЭНД дарж үзэх)

Тэгвэл энэ жил Иран улсад зохион байгуулагдах байсан Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дэлхий нийтийг хамраад буй цар тахлын улмаас цуцлагдсан хэдий ч шатрын спортын цахимаар тоглож болдог давуу талыг ашиглан Иран улсын оюутны спортын холбоо, Ази тивийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран Оюутны Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээнд манай Монгол улсаас дөрвөн эмэгтэй, дөрвөн эрэгтэй, нийт найман оюутан тамирчин оролцож байна. 

Монгол улсын баг бүрэлдэхүүн

Эрэгтэй баг:

Багийн ахлагч:
ҮШБ-ийн дасгалжуулагч, ДШХМ С.Ган-Од
Гишүүд:
ОУМ Ү.Агьбилэг
ДШХМ Э.Энхнар
ДШХМ Б.Гарьдмагнай
Х.Болд

Эмэгтэй баг:

Багийн ахлагч:
ДШХМ Б.Ану
Гишүүд:
ОУМ О.Өлзийхишигжаргал
ДШХМ Э.Хулан
ДШХМ Н.Наран-Эрдэнэ
ДШХДМ Т.Номиндалай

Тэмцээн Швейцар системээр есөн өрөг цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 10 секундийн нэмэгдэлтэй рапид төрөлд эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохион байгуулагдах бөгөөд дараах төрөлд аваргууд тодрох юм.

  • Эрэгтэй ганцаарчилсан /хувийн дүнгээр/
  • Эмэгтэй ганцаарчилсан /хувийн дүнгээр/
  • Эрэгтэй багийн /эрэгтэй багийн хамгийн сайн тоглосон 3-н тоглогчийн нийлбэр дүнгээр/
  • Эмэгтэй багийн /эмэгтэй багийн хамгийн сайн тоглосон 3-н тоглогчийн нийлбэр дүнгээр/
  • Холимог багийн /эрэгтэй, эмэгтэй багийн дээр тооцогдсон нийлбэр дүнгээр/

Тэмцээний эмэгтэй ангилал 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр буюу 12 дугаар сарын 17-ны өдөр эмэгтэй ангиллын аваргууд тодрох бол эрэгтэй ангилал 12 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд www.chess.com цахим сайт дээр үргэлжлэн зохион байгуулагдана.
Эмэгтэй ангилалд 7 дугаар өргийн дараах байдлын дүнгээр Мон-Алтиус дээд сургуулийн тамирчин, ДШХМ Э.Хулан 6 хожилтой тэмцээнийг хошуучилж байна.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0