Энэ сарын 10-12-ны өдрүүдэд БНСУ-ын Чеонсонг хотноо мөсөнд авиралтын ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн цомын тэмцээн зохион байгуулагдлаа.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр, Ч.Мандахбаяр, спортын дэд мастер Д.Отгонхүү, Д.Баасандорж, Ж.Сэдэд нар оролцон хурдан авиралтын төрөлд хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаар байранд орсон байна.
Тодруулбал эрэгтэйчүүдийн хурдан авиралтын төрөлд Н.Хэрлэн алт, Д.Баасандорж хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн хурдан авиралтын төрөлд Б.Ариунбаяр алтан медаль тус тус хүртсэн байна.
Харин дэлхийн цомын тэмцээнд Б.Ариунбаяр тавдугаар байр, Н.Хэрлэн дөрөвдүгээр байранд тус тус орсон байна.