2020 он бол спортын ертөнцийн хувьд онцгой жил. Учир юу гэвэл хүн төрөлхтний спортын их наадам болох Токио-2020 олимпийн их наадамтай жил. Тийм ч учраас олимпийн төрөлт спорт, тамирчин бүрийн хувьд тун хариуцлагатай жил байх нь дамжиггүй.
Ихэнх спортын хувьд олимпийн их наадамд оролцох эрхийн төлөөх тэмцээнүүд зохион байгуулагдана. Спортын төрөлжсөн мэдээллийн www.livetv.mn/sport суваг энэ сард Монгол улсад болон олон улсад зохион байгуулагдах томоохон уралдаан, тэмцээний хуваарийг танилцуулж байна.
Дотоодод:
- 2020.01.3-6-ны өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн. /Улаанбаатар хот/
- 2020.01.25-26-ны өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн. /Эрдэнэт хот/
- 2020.01.11-12-ны өдрүүдэд Жюүжицүгийн улсын аварга шалгаруулах тэмцээн. /Улаанбаатар хот/
Олон улсад:
- 2020.01.4-12-ны өдрүүдэд мэргэжлийн дартсын "BDO ДАШТ". /Англи улс/
- 2020.01.8-10-ны өдрүүдэд чөлөөт бөхийн "Тахтийн цом" олон улсын тэмцээн. /Иран улс/
- 2020.01.9-22-ны өдрүүдэд залуучуудын өвлийн спортын "Лозанн 2020" олимпийн их наадам. /Швейцари улс/
- 2020.01.10-ны өдөр холимог тулааны ONE FC холбоонд Монголын шилдэг тулаанч З.Шинэчагтага ээлжит тулаанаа хийнэ. /Тайланд улс/
- 2020.01.12-19-ны өдрүүдэд мэргэжлийн снукер биллиардын Мастерс тэмцээн зохион байгуулагдана. /Англи улс/
- 2020.01.12-26-ны өдрүүдэд Японы мэргэжлийн сумо бөхийн шинэ оны анхны башё зохион байгуулагдана. /Япон улс/
- 2020.01.23-25-ны өдрүүдэд жүдо бөхийн "Тел Авив" гран при тэмцээн. /Израиль улс/
- 2020.01.23-26-ны өдрүүдэд чөлөөт бөхийн "Иван Ярыгин" алтан гран при тэмцээн. /ОХУ улс/
Дээрх томоохон уралдаан, тэмцээнүүдийг манай сайт шууд дамжуулан үзүүлэхээс гадна мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх болно.
Спортын цөөхөн хэдэн төрөл бна. Ангилал дээрээ бусад спортын төрөл-г танайх оруулах боломжтой юу.