Өвлийн спортын залуучуудын III дахь удаагийн олимпийн наадам Швейцарь улсын Лозанн хотноо зохион байгуулагдана.
IOC буюу олон улсын олимпийн хорооноос 18 хүртэлх насны залуучуудын өвлийн олимпийн их наадмыг 2012 оноос хойш зохион байгуулж эхэлсэн ба III дахь удаагийн наадам ирэх оны нэгдүгээр сарын есний өдрөөс 22-ны өдрийг хүртэл Швейцарь улсад зохион байгуулагдана.
16 спортын төрлөөр 70 орны 1880 тамирчин өрсөлдөх энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас зургаан тамирчин оролцоно. Үүнд:
- Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн
- Гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нарын дөрвөн цаначин оролцоно.
Манай тамирчид дараах хуваарийн дагуу өрсөлдөнө.
- Нэгдүгээр сарын 18-21-ны өдрүүдэд гүйлтийн цана
- Нэгдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд биатлончид цэц мэргээ сорино.