Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
-"Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийг концессоор хэрэгжүүлэхээр болсон билээ. Хөшигийн нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, Япон Улсаас манай улсад суугаа элчин сайд нар оролцов.
-"Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам”-ын нээлт боллоо. Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцны буудалтай холбох 32.2 км хурдны замыг 143.2 сая ам.долларын өртгөөр барьжээ.
-Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэр бүхий хоёр шүүгчийг цагдан хорих, таслан сэргийлэх тухай прокурорын хүсэлтийг хянан хэлэлцээд хүлээн авч шийдвэрлэжээ.
-Түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталлаа. Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж
-Австрали улсын иргэн 29 настай Алек Сигли өнгөрсөн долоо хоногт Умард Солонгост сураггүй алга болсон тухай гэр бүлийнхэн нь мэдэгдэж эрх баригчдаас тусламж хүсээд байсан юм. Тэрээр Пхеньянд саатуулагдаад байсан ба эсэн мэнд суллагдсаныг Австралийн Ерөнхий сайд Скот Моррис өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдлээ.
-Боинг 737 Мах 8 загварын онгоцууд удаа дарааллан Индонези, Этиоп улсуудад осолдсонтой холбогдуулан компанийн зүгээс амиа насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэнд 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Эдгээр ослын улмаас нийт 346 зорчигч амиа алдсан байдаг юм.
-Хятадын Засгийн газар Шинжааны алслагдсан бүсээс исламын шашинтай гэр бүлүүдийг салгаж хүүхдүүдийг нь хулгайлан авч гэр бүл төдийгүй хэл соёл, шашин шүтлэгээс нь холдуулж байгааг илрүүлэв. ВВС агентлагийн сурвалжлах баг эрэл хайгуулд гарч уг мэдээлэл үнэн зөв болохыг тогтоосон судалгааны баримтыг дэлгэжээ.