СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-05

Монголын хамгийн анхны хурдны зам ашиглалтад орж нээлтээ хийлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

"Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам”-ын нээлт боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, салбар яамдын сайд нар оролцсон юм.

Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцны буудалтай холбох 32.2 км хурдны замыг 143.2 сая ам.долларын өртгөөр барьжээ. .  Замын бүтцийн хувьд 20 см асфальтан хучилт, 20 см цементэн суурь, 20 см чулуун суурьтай юм.

Улаанбаатар хот Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд үргэлжлэх бөгөөд буцаж эргэлт, замаас гарах боломж байхгүй тул нэгэнт тус замыг сонгосон бол шинэ нисэх буудал хүрч эргэх боломжтой юм.

. Автобусны зогсоол байхгүй, эргэх тойрох орц гарц байхгүй. Хурдны зам дээр хурд хэмжигч, камер байршуулсан” байгаа хэмээв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.