СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-05

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд анхны агаарын хөлөг газардлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

"Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийг концессоор хэрэгжүүлэхээр болсон билээ. Хөшигийн нисэх онгоцны буудлын менежментийг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Японы зам тээврийн дэд сайд, Зам тээврийн хөгжлийн сайд М.Энх-Амгалан, Япон Улсаас манай улсад суугаа элчин сайд нар оролцов. 

Ингэхдээ "хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл өнөөдөр гарын үсэг зурав.

Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор . Жилд 3 сая хүртэл зорчигч, 12 мянган онгоц хүлээн авах чадалтай энэ буудлыг түшиглэн 30 мянган хүнтэй дагуул хот бий болно. Ингэснээр бүс нутгийн хөгжилд томоохон түлхэц өгнө гэж найдаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. 

Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан энэ түүхэн байгуулалтуудыг гацах есгүй хэмээн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад 2018.12.12-нд айлчилж Абэ Шинзо Ерөнхий сайдтай тодорхой ярилцаж байв. Яриа ёсоор 2019 оны долдугаар сард .

Менежментийн ёслолын дараа шинэ нисэх буудалд "МИАТ" ХК-ийн "Боинг 737-800" агаарын хөлгөөр туршилтын нислэг үйлдэж, газардлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.