Австрали улсын иргэн 29 настай Алек Сигли өнгөрсөн долоо хоногт Умард Солонгост сураггүй алга болсон тухай гэр бүлийнхэн нь мэдэгдэж эрх баригчдаас тусламж хүсээд байсан юм. Тэрээр Пхеньянд саатуулагдаад байсан ба эсэн мэнд суллагдсаныг Австралийн Ерөнхий сайд Скот Моррис өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдлээ.
Пхеньян дахь Шведийн элчин сайдын яамны ажилтнууд Умард Солонгосын Засгийн газрын эрх баригчидтай уулзсаны дараа Австралийн иргэнийг сулласан байна. Ерөнхий сайд Моррис Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд иргэнээс эсэн мэнд суллаж чадсанд талархлаа илэрхийлжээ.
Алек Сигли нь Пхеньянд амьдарч байсан цөөн гадаад иргэдийн нэг бөгөөд утга зохиол судлалаар мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байсан юм.
Умард Солонгосын эрх баригчдад баригдаж суллагдсан даруйдаа тэрээр Пхеньяныг орхиж Хятадад иржээ. Хятадаас Япон улс руу явж Токиод амьдардаг эхнэр Юка Моринагаватай уулзахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com