СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Шинжааны иргэд алдагдсан хүүхдүүдээ Хятадын ЗГ-аас нэхэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Хятадын Засгийн газар Шинжааны алслагдсан бүсээс исламын шашинтай гэр бүлүүдийг салгаж хүүхдүүдийг нь хулгайлан авч гэр бүл төдийгүй хэл соёл, шашин шүтлэгээс нь холдуулж байгааг илрүүлэв. ВВС агентлагийн сурвалжлах баг эрэл хайгуулд гарч уг мэдээлэл үнэн зөв болохыг тогтоосон судалгааны баримтыг дэлгэжээ.

Шинжааны олон зуун мянган насанд хүрэгчийг барьж саатуулах, тэдэнд суртал ухуулга явуулах хорих лагериудаас гадна хүүхдүүдийн тархийг угаах, гэр бүлээс нь холдуулж салгах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд бий болж байна. Олон нийтэд ил зарим баримт нотолгоо, Хятадын нутаг дэвсгэрээс гарсан исламын шашинтай гэр бүлүүдээс авсан ярилцлага бусад мэдээлэл цаг хугацаа үйл явдлын хувьд яг цав тохирч байгаа ажээ.

Эцэг эхийнх нь аль нэг биш хоёулаа эрх чөлөөгөө хязгаарлуулж хорих газарт аль эсвэл саатуулах төвд байгаа гэр бүлийн 400 гаруй хүүхэд жижиг тосгоноос алдагджээ. Гэвч эцэг эхийг нь цагдан хорьж хүүхдүүдийг нь авч нялх бага наснаас нь тархи угааж суртал ухуулга явуулж буй үзэгдэл гэж Шинжааны иргэд үзэж байна.

 

 

Хятадын Харин Шинжаанаас гарч Турк улсад амьдарч буй гэр бүлүүд энэ талаар мэдээлэл өгөхөөр Истанбулд урт дараалал үүсгэн зогсчээ. Тэдний ихэнх нь Шинжаанд алдагдсан хүүхдүүдийнхээ зургийг чанга атган итгэл найдварын харцаар ширтэн ээлжээ хүлээж байв.

 

 

Гурван жаахан охиноо алдсан нэгэн ээж “тэднийг минь хэн асран хамгаалж байгааг би огт мэдэхгүй, ямар ч аргаар холбоо харилцаа тогтоож чаддаггүй” хэмээн ярьжээ. Хүү, охин гурвынхаа зургийг барьсаар ирсэн өөр нэг ээж “хүүхдүүдийг минь өнчин хүүхдүүдийн асрах газарт аваачсан байналээ” гэж нулимс дуслуулан байж хэлэв.

ВВС агентлагийн эрэн сурвалжлах баг 100 гаруй хүүхдээ алдсан 60 орчим гэр бүлтэй уулзжээ. Тэд бүгд Шинжаанаас ирсэн уйгурууд бөгөөд хэл соёл, итгэл үнэмшил нэг тул ажил хийх, суралцах, бизнес эрхлэх, гэр бүлтэйгээ эргэн нэгдэх, Хятадын дарамт хяналтаас зугтахаар Турк улсыг зорьсон олон мянган цагаачдын нэг хэсэг юм.

Хятадын эрх баригчид олон мянгаараа эрх чөлөөгөө хасуулсан Шинжааны иргэдийг дахин боловсрол эзэмшүүлэх төвд шашны хэт даврах үзлийг арилгахаар сургаж байгаа гэсэн тайлбарыг өгдөг. Гэвч баримт нотолгоог шүүж үзвэл олон хүн ердөө итгэл үнэмшлээ илэрхийлж мөргөл үйлдэх, гивлүүр зүүх, Турк зэрэг итгэл үнэмшил нэг гадаад улс оронд хандсаныхаа төлөө саатуулах лагерьт очдог.

 

 

Германы судлаач доктор Адриан Зенц Хятадын Засгийн газар Шинжааны насанд хүрсэн иргэдийг дахин боловсруулах нэрийдлээр саатуулах төвд хорьж байгаа нь хөдлөшгүй нотлох баримтаар дэлхийн нийтэд ил болсон ба энэ удаад бага насны хүүхдүүдийг бодлоготойгоор эцэг эхээс нь салгаж итгэл үнэмшил, шашин соёлоос нь холдуулж байгааг хэлжээ. Шинжаанд хагас сая гаруй хүүхэд нэмэлтээр цэцэрлэгт хамрагдаж, Засгийн газрын мэдээллээр цэцэрлэг сургуульд явах хүүхдүүдийн тоо 90 хувиар өсчээ.

 

2018 он

2019 он

Цэцэрлэгийн хүүхдүүдийн тоо дунджаас дээш огцом өсч, Бээжин дэх Засгийн газар цэцэрлэгийн барилгын ажилд багадаа 1,2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Доктор Зенцийн ажигласнаар эдгээр барилга байшин нь эрх чөлөөг саатуулан барьж 24 цагийн турш хяналт тогтоох боломжтой орогнох газрууд юм.

ВВС агентлагийн сурвалжлах баг Шинжааны Суртал ухуулгын албаны ахлах мэргэжилтэн Шу Гуишиантай холбогдож энэ талаар тодруулахад эцэг эхээсээ холдсон олон тооны хүүхдүүдийг төрийн мэдэлд авсан гэх мэдээллийг үгүйсгэв. Мөн Шинжаан дахь Боловсролын товчоодтой холбогдохыг хүссэн боловч тэд энэ талаар ярихыг хүссэнгүй.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.