Таеквондогийн энэ оны эхний гран при тэмцээн Итали улсын Ром хотноо зохион байгуулагдаж байна.
51 орны 256 шилдэг тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа ба тулаан болон пүмсэ/тоот дасгал/ төрлөөр оролцож байна. Өчигдөр тэмцээний эхний өдөр ганцаарчилсан пүмсэ болон эрэгтэйчүүдийн -68кг, +80кг, эмэгтэйчүүдийн -67кг жингийн тулаан явагдлаа. Финалын тоглолтуудыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -57kг, +67кг, эрэгтэйчүүдийн -58kг жингүүдийн тулаан болон пүмсэ холимог багийн тоглолтууд явагдана.
Дэлхийн шилдгүүдийн тулаануудыг хамтдаа үзэж сонирхоцгооё.