ВИДЕО: Таеквондогийн Ром-2019 гран при тэмцээн эхний өдөр

Сурталчилгаа
ВИДЕО: Таеквондогийн Ром-2019 гран при тэмцээн эхний өдөр

 

2013 оноос анх Англи улсын Манчестер хотноо зохион байгуулагдаж эхэлсэн гран при тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ба жилд 3-4 удаа зохион байгуулагдаж оны эцэст гран при финалын тэмцээн явагддаг байна. Чансааны оноо өндөртэй гран при тэмцээн энэ жилийн хувьд олимпын их наадмын өмнөх жил гэдэг утгаараа оролцогчийн тоо, өрсөлдөөн тун ширүүн байх нь дамжиггүй. Түүхийг сөхөн үзвэл өнөөдрийг хүртэл гран при тэмцээнүүдэд БНСУ-ын баг тамирчид хамгийн олон медаль буюу 35 алт, 28 мөнгө, 32 хүрэл нийт 95 медаль хүртсэн амжилтаар бусад улсуудыг тэргүүлж байна. 

Гран при тэмцээний медалийн хүснэгт 

Мөн түүнчлэн гран при тэмцээнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаар олимпийн мөнгө, хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга БНСУ-ын И Дэ Ун дэлхийн тамирчдыг тэргүүлж байна. 

Гран при тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй тамирчид

Харин эмэгтэй тамирчдаас олимпийн хошой аварга, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Их Британийн Жейд Жонес эмэгтэй тамирчдыг тэргүүлж байна. 

Гран при тэмцээнд медаль хүртсэн эмэгтэй тамирчид

Энэ удаагийн гран при тэмцээнд 51 улсын 256 шилдэг тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж байгаа ба тулаан болон пүмсэ/тоот дасгал/ төрлөөр оролцож байна. Өчигдөр хуваарь ёсоор ганцаарчилсан пүмсэ болон эрэгтэйчүүдийн -68кг, +80кг, эмэгтэйчүүдийн -67кг жингийн тулаан явагдлаа.   

Пүмсэ медалийн тоглолтууд.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0