Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башё дуусах шатандаа орж байна.
Өчигдөр 10 дахь өдрийн барилдаанууд явагдаж башёг есөн даваа, нэг унаатай гурван бөх тэргүүлсэн хэвээр байна.
Маэгаширагийн 3-аас барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд өчигдөр Мёгирюуг давснаар зургаан даваа, дөрвөн унаатай боллоо. Одоо түүнд 50 хувийн амжилт үзүүлэхэд хоёрхон даваа үлдлээ. Мөн түүнчлэн башёг тэргүүлэгчдийн дэд байранд бичигдэж буй Котоеко өчигдөр Оношог давснаар найман даваа, хоёр унаатай болж 50 хувийн амжилтаа үзүүллээ.