Өчигдөр /2019.05.12/ Япон улсын шинэ эриний анхны мэргэжлийн сумо бөхийн нацү башё албан ёсоор эхэллээ. Энэ башёд их аварга Хакухо М.Даваажаргал гэмтлийн улмаас өнжихөөр болсон тул Какүрюү М.Ананд аварга башёг тэргүүлэн барилдахаар болсон юм.
Нацү башёгийн эхний өдөр Какүрюү М.Ананд аварга комүсүби Митакеумиг давсан бол секиваке Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 2-оос барилдаж буй Дайейшод, маэгаширагийн 3-т эрэмбэлэгдэж буй Тамаваши Мөнх-Оргил комүсүби Чиёотайрюуд өвдөг шороодлоо.
Манай сайт 15 хоногийн турш японы мэргэжлийн сумо бөхийн нацү башёг шууд дамжуулан хүргэхээс гадна шууд дамжуулалтын дараачийн өдрийн өглөө барилдааны тойм бичлэгийг уламжлал ёсоор тогтмол нийтлэх болно.