LIVE: Л.Отгонбаатар бүх өрсөлдөгчдөө цэвэр дарж хагас шигшээд яг одоо

Сурталчилгаа
LIVE: Л.Отгонбаатар бүх өрсөлдөгчдөө цэвэр дарж хагас шигшээд яг одоо

 

Одоогийн байдлаар өнөөдөр барилдсан манай бөхчүүд:

  • -90кг жинд Д.Сандуйжав хоёрдугаар тойрогт европ тивийн алт, хошой хүрэл медальт Шведийн хашир туршлагатай Н.Маркустай гуравдугаар дэвжээнээ барилдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа. 
  • +100кг жинд барилдаж буй Б.Тэмүүлэн мөн тэмцээнийг зохион байгуулагч Азербайжаны залуу бөх Ю.Имрантай барилдан торгуулиар цэвэр ялсан. Харин хоёрдугаар тойрогт Беларусын В.Александртай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • -90кг жинд Г.Алтанбагана эхний тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Азербайжаны жүдоч Т.Алиумартай барилдан торгуулиар цэвэр ялж хоёрдугаар тойрогт бага нас, өсвөр үе хоёр насны дэлхийн аварга Гүржийн шилдэг залуу бөх Б.Лашад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • -100кг жинд дэлхийн аваргын хүрэл, ази тивийн аварга, азийн наадмын хошой хүрэл медальт Л.Отгонбаатар ОХУ-ын Н.Билаловтой барилдан цэвэр ялсан юм. Уг барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Гуравдугаар тойрогт Австрийн залуу бөх Фара Ааронтой барилдан мөн цэвэр дарлаа. D хэсгийн аваргын төлөө Ирландын жүдоч Б.Флетчертэй барилдан мөн ЦЭВЭР ЯЛЛАА. 

Яг одоо хагас шигшээд Нидерландын М.Коррелтэй барилдана. Хоёр бөхийн хувьд энэ оны Экарертинбургийн гран прид учраа таарч манай бөх ялагдаад байгаа. Энэ удаад хариугаа авах биз ээ. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх: 

Жич: Хэрэв та шууд дамжуулалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй бол та бичлэгийг ухраан хүссэн барилдаанаа нөхөж үзэх боломжтой.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. otgongerel

    manai tamirchid mundag blaa

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0