Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр үдээс өмнө эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97кг жингүүдийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болж манай таван бөх барилдсанаас 74кг жинд “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаяр, 86кг жинд “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг нар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Б.Отгонбаяр Бахрейний Адам Батыровтой, Г.Ганхуяг Узбекистаны Абдурасул Вахобовтой тус тус медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанаа хийнэ.
Харин 61кг жинд барилдсан ОУХМ Ц.Цогбадрах БНСУ-ын Ким Жин Чоелд 1:2-оор, 92 кг жинд барилдсан ОУХМ Б.Өлзийсайхан БНХАУ-ын бөх Сун Шиаод 4:7-гоор, 125кг жинд барилдсан ОУХМ М.Лхагвагэрэл Казахстаны Олег Болтинд 0:2-оор ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 18:00 цагт эхэлнэ. Та урьдчилсан барилдаануудыг нөхөж үзэхийг хүсвэл энд дарж бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.