Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод зохион байгуулагдаж байна. Өчигдөр эхэлсэн тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаан болсон ба эрэгтэйчүүдийн 97кг жинд ОУХМ Ө.Батзул манайхны медалийн салхийг хагалж мөнгөн медаль хүртсэн билээ.
Өнөөдөр 61, 74, 86, 92, 125 кг жингийн барилдаанууд явагдах ба манай дараах бөхчүүд дэвжээнээ гарна:
- 61 кг-д ОУХМ Ц.Цогбадрах эхний БНСУ-ын Ж.Кимтэй барилдана.
- 74 кг-д спортын мастер Б.Отгонбаяр эхлээд Казахстаны Д.Кайсановтой барилдана
- 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг эхлээд Киргизстаны А.Гамидгадзетэй барилдана.
- 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан шөвгийн наймд БНХАУ-ын Х.Сунтэй барилдана.
- 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл эхлээд Казахстаны О.Болтинтэй барилдах оноолт байна.