Бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод зохион байгуулагдаж байна. Өчигдөр эхэлсэн тэмцээний эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаан болсон ба эрэгтэйчүүдийн 97кг жинд Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом олон улсын тэмцээний мөнгө, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул мөнгөн медаль хүртлээ.
ОУХМ Ө.Батзул дараах барилдааныг хийж мөнгөн медаль хүртсэн:
- Шөвгийн наймд 2014 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Сативарт Кадианыг 7:2-оор
- Хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны Гао Хаобинийг оноогоор цэвэр (10:0) ялж шигшээд шалгарсан.
- Алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай хүч үзэж 4:7-гоор ялагдан мөнгөн медаль хүртлээ.
Ө.Батзул 2017 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол энэ удаа хоёр дахь оролдлогоороо мөнгөн медалийн эзэн боллоо. Түүний энэхүү медаль нь Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дахь мөнгөн медаль болж байна.
Манай сайт бөхийн төрлүүдийн 2019 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байгаа ба та Ө.Батзулын алтан медалийн төлөх барилдааныг энд даран бичлэгийг нь ухраан нөхөж үзэх боломжтой. /хамгийн сүүлийн барилдаан/
Тэмцээний хуваарь
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24 (ЛХАГВА ГАРИГ)
09:30-10:00 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
11:30-14:30 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
14:45 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн сугалаа
18:00-21:00 - Эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25 (ПҮРЭВ ГАРИГ)
09:30-10:00 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
11:30-14:30 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
14:45 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн сугалаа
18:00-21:00 - Эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26 (БААСАН ГАРИГ)
09:30-10:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
11:30-14:30 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
18:00-21:00 - Эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27 (БЯМБА ГАРИГ)
09:30-10:00 - Сонгомол бөхийн 55 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
11:30-14:30 - Сонгомол бөхийн 55 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
18:00-21:00 - Сонгомол бөхийн 55 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28 (НЯМ ГАРИГ)
09:30-10:00 - Сонгомол бөхийн 67 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
11:30-14:30 - Сонгомол бөхийн 67 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
18:00-21:00 - Сонгомол бөхийн 67 кг-ын жингийн шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа