Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний шинэхэн аварга, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатарын гэрт бид зочиллоо. Түүний аав Ц.Цэнд-Очир Төв аймгийн уугуул, ээж С.Энхтуяа бол Баянхонгор аймгийн харъяат. “Ирээдүйн олимпын аварга” гэх найдлагын эзэн Ц.Цогтбаатар эгэл жирийн амьдралтай Ц.Цэнд-Очир гэх айлын отгон хүү ажээ.
Түүнийг төрөх үед ээжийг нь төрөхийн хүндрэл болж магадгүй учир эмч нар үрээ хөндүүлэхийг санал болгож байсан ч тэд ирээдүйд эх орноо дуурсгах хүүгээ аварч үлдэж чаджээ.
Отгон хүүтэйгээ гурвуулаа амьдарч хүүгээ бэлтгэлд гарах болгонд хамт нойр хоолоо хасч, барилдаан бүрт нь хамт барилдах дөхдөг энэ ижий, аав хоёр анх жүдо гэх спортын талаар огтхон ч мэддэггүй байснаа хуучлах.
Харин ачит багшийн ачаар, олон сайхан хүмүүсийн тус дэмээр, өөрийн авъяас чадлаар хүү нь өдийд тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж хорьхон насандаа Олимпын их наадамд зодоглосон “том” тамирчин болсонд бахдаж суудгаа ч ярих...
Өнөөдөртөө гурвуулаа түрээсийн байранд амьдарч байгаа ч мөд удахгүй энэ байдал өөрчлөгдөнө гэдэгт, цаашид олон арван жилийн амжилт, олимп дэлхийн тавцанд нэрээ дуурсгах чадал хүүд нь бий гэдэгт итгэл дүүрэн суух Ц.Цэнд-Очир, С.Энхтуяа нарын ярианд анхаарлаа хандуулахыг хүсье.
Мундаг хүүтэй юм. Хээгүй сайхан ярьдаг аав ээж хоёр бна хэхэ
bichleg n bgamu
bichleg n bgamu
bichleg n bgamu
bichleg n bgamu
bichleg n bgamu
bichleg n bgamu
bichleg n bgamu
bichleg n bgamu
bichleg n bgamu