Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл, хоёр шагналт байранд орсон амжилтаар тэмцээнд оролцогч 39 орныг тэргүүлж байна.
Өчигдөр манай бөхчүүдийн Алтан медаль хүртсэн барилдаан энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний онцлох барилдаанаар нэрлэгдэж байна.
Ц.Цогтбаатар алдарт Ан Чан Рим аваргыг буулган авлаа.
Хоёр бөхийн хувьд өнгөрсөн жил гурван удаа учраа тааран барилдаж манай Цогтоо гурван удаа ялагдаад байсан юм. Тэгвэл өчигдрийн финалд дэлхийн аварга Ан Чан Римийг урамтай сайхан давлаа.
Хожигдож яваад цаг дуусах мөчид Цэвэр савлаа
Эрэгтэйчүүдийн -81кг жингийн финалд О.Ууганбаатар Казахстаны Болтабоев Шарифиддинтэй барилдаан дөнгөж эхлээд ваза-ари үнэлгээ алдсан юм. Үнэлгээ дутуу хожигдож явсан манай бөх цаг дуусахаас хэдхэн секундын өмнө өрсөлдөгчөө цэвэр савж ази тивийн аварга боллоо. Энэ бөхтэй манай Ууганаа өнгөрсөн оны Азийн наадамд учраа таарахад ялж байсан удаатай юм.
Өнөөдөр тэмцээн хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба манай сайт уламжлал ёсоор бүх барилдааныг шууд дамжуулан үзүүлнэ.
Танай сайт хамт олонд баярлалаа.