Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.
Хоёр өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл, хоёр шагналт байранд орсон амжилтаар тэмцээнд оролцогч 39 орныг тэргүүлж байна.
Тэмцээний эхний өдөр /04.20/
- Эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль
- Эмэгтэйчүүдийн -57кг жинд Л.Энхрийлэн хүрэл медаль
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд хүрэл медаль
- Эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү хүрэл медаль
- Эрэгтэйчүүдийн -66кг жинд Н.Мөнхбаяр, эрэгтэйчүүдийн -60кг жинд Л.Өнөболд шагналт байранд тус тус шалгарлаа.
Тэмцээний хоёр дахь өдөр /04.21/
- Эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч мөнгөн медаль
- Эрэгтэйчүүдийн -73кг Ц.Цогтбаатар тус жинд дэлхийн чансааг тэргүүлж буй БНСУ-ын алдарт Ан Чан Рим аваргыг ялж Алтан медаль.
- Эрэгтэйчүүдийн -81кг жин О.Ууганбаатар Алтан медаль тус тус хүртлээ.
Өнөөдөр тэмцээн хүнд жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдах ба манай сайт уламжлал ёсоор бүх барилдааныг шууд дамжуулан үзүүлнэ.