Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн албан зохион байгуулагдаж байна. Энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд Ази тивийн 35 орны 265 тамирчин, Номхон далайн орнуудаас дөрвөн улсын (Австрали, Фижи, Гуам, Шинэ Зеланд) 21 тамирчин оролцох юм.
Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Манай тамирчдын мэдээллийн энд дарж авна уу.
Өчигдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас долоон бөх барилдаж дараах дөрвөн бөх медаль хүртлээ.
- Эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль
- Эмэгтэйчүүдийн -57кг жинд Л.Энхрийлэн хүрэл медаль
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд хүрэл медаль
- Эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү хүрэл медаль
Мөн түүнчлэн эрэгтэйчүүдийн -66кг жинд Н.Мөнхбаяр шагналт тавдугаар байрт, эрэгтэйчүүдийн -60кг жинд Л.Өнөболд шагналт долоодугаар байранд тус тус шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг мөнгөн медаль хүртсэн байна.