Өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас долоон бөх барилдаж таван бөх медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Үүнд:
Алтан медалийн төлөө
- Эмэгтэйчүүдийн -52кг жинд барилдсан Л.Сособарам эхний тойрогт Тайванийн бөхийг, хоёрдугаар тойрогт Тайландын бөхийг, хагас шигшээд Японы Тацүкава Ринаг ялж аваргын алтан медалийн төлөө Узбекистаны Диёра Келдиёроватай барилдана.
Хүрэл медалийн төлөө
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд эхний тойрогт Непалын бөхийг, хоёрдугаар тойрогт БНХАУ-ын бөхийг, хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлж буй Узбекистаны Лутфиллаев Шарафуддинд ялагдаж улмаар дагах барилдаанд Австралийн Жошуа Катзийг ялан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөө БНСУ-ын Лий Харимтай барилдан ваза-ари үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртлээ.
- Эрэгтэйчүүдийн -66кг жинд Н.Мөнхбаяр эхний тойрогт Туркменистаны бөхийг, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөхийг, хэсгийн аваргын төлөө уг D хэсгийг тэргүүлэн барилдаж буй Узбекистаны Нурилллаев Сардорыг ялж хэсгийн аварга болсон. Улмаар хагас шигшээд Казахстаны Елдос Зумакановт ялагдан хүрэл медалийн төлөө нутаг нэгт Ё.Басхүүтэй барилдахаар боллоо.
- Эмэгтэйчүүдийн -57кг жинд Л.Энхрийлэн хэсгээ тэргүүлж буй тул эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөхийг, хэсгийн аваргын төлөө Казахстаны бөхийг ялж В хэсгийн аварга болсон. Хагас шигшээд Японы Томизава Канад торгуулиар ялагдан хүрэл медалийн төлөө Тайванийн шилдэг жүдоч Лиен Чен Линтэй барилдана.
Медалийн төлөөх барилдааныг шууд үзэх: